2023 оны 02 сарын 13-ны өдөр Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/00226 дугаар шийдвэртэй, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Энхболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.813.726,37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Энхбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.
2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/01413 дугаар шийдвэртэй, “Жэй траст кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Алтанцөгцөд холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 9.2.121.022,35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.109.670,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 312.101.80 төгрөг, даатгалын хураамж 559.750,50 төгрөг, нотариатын төлбөр 25,200 төгрөг, орчуулгын хөлс, 16.000 төгрөг, нийт 18.144.754,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо |
ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
2 |
3 |
0 |
1 |
0 |
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 8 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 369 Долоо хоногт
- 513 Сүүлийн сард
- 58770 Нийт хандалт