Шийдвэрийн дугаар: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шүүхийн процессын тойм: №1, 2023.02.07
Иргэн А нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Шүүгдэгч А болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн нь хуульд заасны дагуу томилогдож, ийнхүү томилсон шийдвэрийг эрх бүхий шүүгч албажуулснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх “хууль ёсны” шүүх бүрэлдэхүүнд тооцогдоно. Энэ журмыг зөрчсөн тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.
Хэргийн материалаас үзвэл, шүүгдэгч А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах эрхгүй шүүгч дээрх шийдвэрийг албажуулж гарын үсэг зурсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан “... болгоомжгүй үйлдлээс ийм байдалд хүрсэн байна...” гэсэн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд хийгээгүй байна.
Эдгээр зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шүүгдэгч А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16353?daterange=2023-01-01%20-%202023-02-09&id=2&court_cat=2&bb=1
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 8 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 369 Долоо хоногт
- 513 Сүүлийн сард
- 58770 Нийт хандалт