Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.17-ны өдрийн 119/ШШ2022/0023
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Үйл баримт: Иргэн М.А нь төрийн жинхэнэ албан хаагч ба 1997 оноос хойш О аймгийн БӨ сумын Я багийн зохион байгуулагчаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас захиргааны байгууллагад “Чөлөө авах тухай” өргөдөл гаргасныг захиргааны байгуллага хүлээн авч, 1 жил хүртэлх хугацаатай түр чөлөө олгосон. Иргэн М.А нь төрийн албан хаагчийн нөөцөд бүртгүүлсэн ба эрүүл мэндийн байдал нь сайжирч, 4 сарын дараа ажилдаа орох өргөдөл гаргасаныг БӨ сумын ЗДТГ-ын /захиргааны байгууллага/ дарга эс зөвшөөрчээ.
Учир нь захиргааны байгууллага дээрх ажлын байрыг сул орон тоо гэж үзэн, иргэн М.А-г ажилд орох хүсэлт өгсөнөөс хойш сонгон шалгаруулалт зарлаж, иргэн Д.Э-г томилсон шийдвэр гаргасаныг иргэн М.А эс зөвшөөрч “Д.Э-г томилсон шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа томилуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 /Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө/, түүнчлэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр гүйцэтгүүлэх” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.А-г эмчлүүлэх шаардлагатай байсан хугацаанд албан үүргийг өөр төрийн жинхэнэ албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэнээр түр орлон гүйцэтгүүлж болохоор байсан гэж үзэж, захиргааны байгууллагыг сонгон шалгаруулалт зарлаж иргэн Д.Э-г томилсон нь хууль бус гэж дүгнэсэн.
Тодруулбал, М.А нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажил олгогчоос олгосон захиргааны чөлөө дуусаагүй байх хугацаанд түүний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, өөр иргэнийг томилсон нь Төрийн албаны тухай хуульд заасан “...төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” баталгааг алдагдуулсан, иргэн М.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2022/0608 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/10072?daterange=2022-01-01%20-%202023-02-23&id=1&court_cat=3&bb=1
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 35 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 396 Долоо хоногт
- 540 Сүүлийн сард
- 58797 Нийт хандалт