Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

“Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дугаар захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгох эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Лхагвадорж надад олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Лхагвадоржид олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Хоёр. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Хос тулгуур” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүйд тооцох, “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 30 дугаар зүйлийн 30.3.1, 96 дугаар зүйлийн 96.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,  46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хос тулгуур” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00