Нэг. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Хос тулгуур” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүйд тооцох, “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Хос тулгуур” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хоёр. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Б-софт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, манай компанитай ЭҮТӨҮГ/202201163 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-софт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 8 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 369 Долоо хоногт
- 513 Сүүлийн сард
- 58770 Нийт хандалт