Нэг. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхмаа, Ч.Цэрэндорж нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хууль /2017 он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын Ерөнхий хууль / шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийн гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхмаа, Ч.Цэрэндорж нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хоёр. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Хос тулгуур” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүйд тооцох, “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хос тулгуур” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 33 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 394 Долоо хоногт
- 538 Сүүлийн сард
- 58795 Нийт хандалт