Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2023 оны 03 сарын 02-ны өдөр                                                                                   Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/01598 дугаар шийдвэртэй, У.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Өлзийбаатар, “ЖДЦ” ХХК нарт холбогдох хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн синотрак маркын өөрөө буулгагч 3600 УНР дугаартай автомашин гаргуулах  тухай иргэний хэргийг давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/01250 дугаар шийдвэртэй, С.Цэрэннадмид, Ч.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Хөххийморьт холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 18 байр, 4 тоот, 31.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хянан шийдвэрлэж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/01250 дугаар шийдвэртэй, С.Цэрэннадмид, Ч.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Хөххийморьт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлтэй С.Цэрэннадмид давж заалдсан гомдлоор хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шийдвэрлэжээ.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцсон хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

8

8

1

0

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00