Нэг. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Хос тулгуур” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДҮ-112-12/5830 тоот албан мэдэгдлийг хүчингүйд тооцуулах”, “Холхивч” нийлүүлэх ЭҮТӨҮГ/202201677 дугаартай тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” -ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хос тулгуур” ХХК-ийн “Монгол улсын Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8346 тоот шийдвэрийг биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох 119/2023/0001/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэг. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс”-ыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 35 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 396 Долоо хоногт
- 540 Сүүлийн сард
- 58797 Нийт хандалт