Шүүгчийн захирамжийн дугаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119/ШЗ2023/0058
Төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ХТ” ХХК-иас “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “тендерийн маргаан”-тай холбоотой шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ээс “агт араа авахуулсан тухай” оношоор шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан ба шүүхээс тус эмчийн магадлагаа нь “шүүх хуралдааныг хойшлуулах” хангалттай хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж, түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх хэсэгт өмгөөлөгч нь ”хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй” талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь мэдэгдсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтээ үндэслэл бүхий гэж тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргааныг шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх бөгөөд дээрх тендерийн маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан байдаг.
Санамж: Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
НИЙТЛЭГ ЖУРАМ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 8 Онлайн
- 47 Өнөөдөр
- 221 Өчигдөр
- 738 Долоо хоногт
- 268 Сүүлийн сард
- 70825 Нийт хандалт