Нэг. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Б-софт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, манай компанитай ЭҮТӨҮГ/202201163 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Б-софт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “Б-софт” ХХК-тай ЭҮТӨҮГ/202201163 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2023/0003/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэг. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч Н.Чулуунмаагийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхийг даалгах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чулуунмаагийн Орхон аймгийн Засаг дарга /С.Батжаргал/-д холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-ын 5-р байрны 09 тоот орон сууцыг Ч.Чулуунмаа миний өмчлөлд өгөх шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
2023 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Мэндчилгээ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй бол шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 8 Өнөөдөр
- 18 Өчигдөр
- 369 Долоо хоногт
- 513 Сүүлийн сард
- 58770 Нийт хандалт