Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЖИЛ ХҮЛЭЭЛЦЛЭЭ

 

        Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулууныг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэнг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон шийдвэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс онлайн хурлын төхөөрөмж ашиглан тус шүүгч, ажилтнуудад танилцууллаа. Тогтоол уншиж сонордуулсны дараа Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр хамт олноо төлөөлж тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэнд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн шүүхүүдийн шүүгч, шүүхийн тамгын газрын албан хаагчдыг төлөөлөн Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр, ахлах нягтлан бодогч Д.Сувдаа, архив, бичиг хэргийн эрхлэгч У.Азжаргал, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Анхдаваа, жолооч Х.Эрдэнэхүү, А.Доржбат, сантехникч Ж.Батгэрэл нар оролцлоо.

Тамгын газрын дарга М.Ганчулуунд цаашдын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00