Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Өрхтий трейд” ХХК болон П.Эрдэнэсайханы Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Л.Жавхлан-Эрдэнийн нэр дээрх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Y-2101026834 дугаар бүртгэл болон 001049861 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 11 дүгээр зүйлийн 11.2, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018.06.21/-ийн 6 дугаар зүйлийн 6.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өрхтий трейд” ХХК болон иргэн П.Эрдэнэсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, 2а хороолол, Блю Даймонд хотхон, 1в байр, 704 тоот 68.32 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Жавхлан-Эрдэнийг бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Y-2101026834 дугаар бүртгэл болон №001049881 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,  32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00