Нэг. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “Эрдэнэт хүнс” ХК-ийг татварын өршөөлд хамруулахыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хоёр. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Юнайтед мерес машинери” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Юнайтед мерес машинери” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Юнайтед мерес машинери” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
-
Бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдвал гэмт хэрэгт тооцогдоно
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 5 Өнөөдөр
- 11 Өчигдөр
- 5 Долоо хоногт
- 1270 Сүүлийн сард
- 65069 Нийт хандалт