Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“ГЭР” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 

         Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран нийгмийн анхдагч нэгж гэр бүлийг тогтвортой байлгах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүл цуцлалтын тоог бууруулах зорилгоор “ГЭР” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

            Уг төсөл нь 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм.

            Төслийн хүрээнд шүүх дэх эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргасан болон шүүхэд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчээс эвлэрлийн хугацаа олгосон гэр бүлийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулах, гэрлэгчид болон насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүйн байдлыг оношлон тодорхойлох, дарамт, стрессээс гарахад нөлөөлөх, нөхөн сэргээх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн уулзалт, сургалтыг зохион байгуулна.      

      Гэр бүлийн эрх зүйн маргааны хувьд иргэний болон хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харьцуулахад эвлэрүүлэн зуучлагчаас сэтгэл зүйн болон харилцааны нарийн ур чадвар шаардах бөгөөд олон удаагийн уулзалт хийх, оролцогчидтой ганцаарчилсан уулзалт хийх замаар сэтгэл зүйн байдлыг тогтоох зэргээр цаг хугацааны хувьд ч илүү хугацаа шаарддаг онцлогтой.

            Энэ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйч болон төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдыг оролцуулж болно” гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангах юм.

         Шүүхийн тамгын газарт мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгэл зүйчийг ажиллуулснаар цаг хугацаа хэмнэх, асуудалтай гэр бүлүүдэд түргэн шуурхай үйлчлэх, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх, эвлэрүүлэн зуучлагчтай хамтдаа уулзаж гэр бүлийн эвлэрлийг нэмэгдүүлэх боломжтойгоос гадна, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад сэтгэл зүйн үйлчилгээг тасралтгүй, тогтвортой үзүүлэхэд чухал ач холбогдолтой.

          Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн Шүүхийн тамгын газарт мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг. Тэгвэл Орхон аймаг дахь шүүхийн тамгын газарт сэтгэл зүйч ажиллах болсон нь орон нутгаас анхных болж байгаагаараа онцлог үйл явдал болж буйг дурдах нь зүйтэй.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00