Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

БҮЛГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “ГЭР” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгож, ажлын байрны стрессыг бууруулах, ажлын байран дахь уур, амьсгалыг сайжруулах, хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын дунд СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сэтгэл зүйн бүлгийн уулзалт, зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулав. Энэ удаагийн бүлгийн уулзалт, зөвлөгөөнөөр өөрийн өнгөрсөн хүүхэд нас болон ирээдүйн бий болгох ᠌᠋᠌᠌᠌᠌"өөрийн" талаар ярилцлаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00