Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргаар Б.Батцэцэгийг томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 129 дүгээр тогтоолын дагуу Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны А/94 дүгээр тушаалаар байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохих журмын дагуу тамгын газрын дарга Б.Батцэцэг нь Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэнтэй  ажил хүлээлцлээ.

Хамт олныг төлөөлөн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр тамгын газрын даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын нэр хүндийг өндөрт өргөж, шударга, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

                      ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00