Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус шүүхийн Тамгын газраас “Бүтээлч ажлын төлөвлөгөө” гарган ажиллаж байгаа бөгөөд, бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар шүүхийн захиргааны ажилтны хууль тогтоомж, дүрэм,журмын талаар мэдлэгийг сорих, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдааныг 2023.05.25-ны өдөр зохион байгууллаа.

            Тус уралдаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд шүүгчийн туслахуудын дунд тест ажиллах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн дүгнэлт хийх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд тест ажиллах, 10 хурууны программ шивэх гэсэн төрөл үе шатуудтай явагдаж дүнгээ гаргалаа.

Нийлбэр дүнгээр шүүгчийн туслах Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар тус тус “Тэргүүн” байр эзэллээ.

Уралдаанд амжилттай оролцсон албан хаагч нартаа талархал илэрхийлж цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00