Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

хэрэг хариуцах чадваргүй байсан нь тогтоогдсон тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авлаа.

Хүн тээвэрлэж явсан жолооч зам тээврийн осол гаргаж хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг шалгах үед тухайн этгээд сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байсан нь тогтоогдсон тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авлаа.

 

     Шийдвэрийн дугаар: 2023/ШЗ/478

     Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

     2023.07.07.шийдвэрийн хураангуй №04 

     

      Иргэн Э.А нь Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд хувийн автомашинаар зорчихдоо “Драгон” төвөөс иргэн М.М-ыг такси үйлчилгээний журмаар суулган тээвэрлэж яваад хурд хэтрүүлж замын хажуу руу унаж осолдон М.М-ын биед хүндэвтэр гэмтэл хохирол учруулжээ.

     Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, иргэн Э.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах санал бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

        Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Э.А-нь сэтгэцийн олдмол эмгэгтэй ,сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвар султай, болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэх чадвар султай, эмгэг сэдэрсэн тохиолдолд нийгэмд болон бусдад ауюлтай үйлдэл хийх боломжтой, албадан эмчилгээ хийх шаардлагатай” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

       Шүүх, Иргэн Э.А-ийн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн боловч, түүнийг хэрэг хариуцах чадваргүй болохыг мэргэжлийн шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоосон байх тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэж, Э.А-г 6 сарын хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын тасагт эмчлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

        Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын төрлийг тодорхойлохдоо “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд албадлагын арга хэмжээний төрлийг, 1/ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, 2/ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, 3/хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж тодорхойлсон юм.

         Эдгээрээс, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг.

        Түүнчлэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэх, эмчлүүлэгчийн хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүх албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргахаар заасан.       

         Мөн хэрэг хариуцах чаваргүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг арилгах үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч хариуцдаг журамтай.

 

САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэр болно.

Шүүхийн шийдвэрийн бүрэн эхийг үзэх цахим холбоос:www.shuukh.mn

 

                             Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны

                                                            шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00