Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305


Мэдээ, мэдээлэл

        МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2025-03-13 - 59

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаар  зарлигаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд томилогдож ирсэн шүүгч Р.Үүрийнтуяад Монгол услын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батцэцэг нар баяр хүргэж, цаашдынх нь  ажилд амжилт хүслээ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-14 - 62

2025.02.14-ний өдөр тус шүүхийн тамгын газрын 2025 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Сэтгэл зүйч Б.Мөнхмаа "Хосын харилцаа " сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт шүүхийн тамгын газрын алба хаагчид оролцов.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-01-31 - 66

2025.01.31-ний өдөр тус шүүхийн тамгын газрын 2025 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Шинэтөр "Ажилтны цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлыг хангах " сэдвээр сургалт зохион байгууллаа.

МЭДЭГДЭЛ

2025-01-20 - 76

 Монгол Улсын Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тус тус өөрчлөн байгуулагдаж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болсон тул иргэд, аж ахуй нэгж байгууллагууд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргахдаа "ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ" гэж гаргана уу.

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2025-01-20 - 87

Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нийт шүүгч, ажилчдын дотоод шуурхай зөвлөгөөнийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН 2024 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, МЭДЭЭ

2025-01-13 - 106

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН 2024 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, МЭДЭЭ

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2025-01-10 - 125

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 603 дугаар тогтоолын дагуу Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын эзэмшлийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад импорлогдсон, Тоёота вироса маркийн 10-96 ОРО улсын дугаартай, суудлын автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. 1.Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл 2.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын 114 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. 3.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 70359721, 99063189, 99369995 утсаар авна уу.

2024 оны 09 дүгээр сарын 20-н хүртэлх эвлэрүүлэн зуучлалын мэдээ:

2024-12-16 - 113

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь ажиллагаанд 523 өргөдөл, шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирсэн 16 нийт 539 өргөдөл хүлээн авч ажиллагаа хийснээс 464 өргөдөл шийдвэрлэсэн, буцаасан буюу татгалзсан 32 өргөдөл,ажиллагаанд 27 өргөдөл байна. Шийдвэрлэсэн 464 өргөдлийн 270 өргөдөл амжилттай эвлэрсэн. 270 өргөдөл дуусгавар болсон. Үүнийг графикаар харуулбал

БАЯНЦАГААН БАГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-21 - 107

2024.11.15-ны өдөр Шүүхийн нээлттэй байдал, олон нийттэй харилцах, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх комиссын 2024 оны төлөвлөгөөнд заасан ажлын хүрээнд “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, түүний оролцоо” сэдвээр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэн, Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэдвээр шүүгчийн туслах Ж.Халиунаа нар тус тус сургалт зохион байгуулж, уг сургалтад Баянцагаан багийн иргэд хамрагдаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-11-15 - 111

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хамралт, орлого, шимтгэл өр хариуцсан улсын байцаагч Н.Хулан "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга, түүнд оруулсан өөрчлөлтийн талаар сургалт зохион байгуулж , мэдээлэл хүргэлээ


Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00