“ЦАСНЫ БАЯР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-06-14 | 143Шүүгч, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор “Цасны баяр” арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Сэлэнгэ амралтын баазад амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд нийт 28 шүүгч, ажилчид оролцсон бөгөөд, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр үг хэлж нээснээр эхэлж, үргэлжлүүлэн нийт баг, тамирчдыг 4 багт хувааж, “Буухиа”, “Сумо”, “Чарганы уралдаан” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, Буухиа тэмцээнийг нийлбэр дүнгээр З.Хосбаяр ахлагчтай, Хөх баг, “Сумо” болон “Чарганы уралдаан” тэмцээнийг нийлбэр дүнгээр Ц.Алтангадас ахлагчтай, Хар баг тус тус тэргүүлж, бусад багууд амжилттай оролцов.
Мөн “Color party”-г зохион байгуулсан нь цасны баярт өнгө нэмсэн сонирхолтой арга хэмжээ болсон юм.
Цасны баяр арга хэмжээнд идэвхтэй оролцсон шүүгч, ажилчдад баярлалаа.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР