Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу 2012 онд 21 аймаг, нийслэл тус бүрд Давж заалдах шатны шүүхийг байгуулсан.

            Аймаг, нийслэлийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэх бөгөөд хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээс гадна хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.

            2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нутаг дэвсгэрийн харьяаллаар буюу Булган аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон байгуулагдсан.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Б.Баттөр Б.Оюунцэцэг, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр зарлигаар Р.Үүрийнтуяаг  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.

            Тус шүүхэд шүүгчийн туслахаар Ч.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Булгантамир нар ажиллаж байна.