“Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарын загвар”-ыг шинэчлэн баталлаа
2025-05-25 | 93Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарын загвар”-ыг шинэчлэн баталсан.
Ингэснээр “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарын загвар”-ыг батлах тухай 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоол, тус тогтоолд өөрчлөлт оруулсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тогтоол тус тус хүчингүй болов.
Улмаар шинэчлэн баталсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болсныг мэдэгдэж байна.
“Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарын загвар”-ын шинэчилсэн хувилбарын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.