ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА
2025-06-14 | 78
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг билээ.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголтыг өгөх ач холбогдолтой юм.
Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор Онцгой байдлын газрын заавар, зөвлөмжийн дагуу нийт 41 шүүгч, ажилчид дадлага, сургуульд хамрагдлаа.
Мөн ОБЕГ-аас дадлага сургуульд хамрагдсан иргэдийг, QR код уншуулан ирцийг бүртгүүлж ажиллав.
. . .