-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-26    |   42

     May be an image of 9 people, people studying and text

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.-д “Шүүгч аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах тусгай хэрэгслийг эзэмших, биедээ авч явах эрхтэй” гэж зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын референт Б.Мөнхзориг нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “Цахилгаан бороохой”-г Орхон аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 17 шүүгчид гардуулж өглөө. Дээрх үйл явдалтай холбогдуулан нийт шүүхүүдийн шүүгч нарт олгосон цахилгаан бороохойг хэрхэн ашиглах талаарх сургалтыг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч ахмад Н.Батсүх, Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа ахлагч Б.Бямбасүрэн нартай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутад зохион байгуулж, уг сургалтад тус шүүхийн нийт шүүгч, ажилчид хамрагдлаа.

May be an image of 13 people, people studying, table and text

May be an image of 8 people, people studying and text

. . .