ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-26 | 352025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Орхон аймгийн Прокуроын газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, Орхон аймгийн Цагдаагийн газруудын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгээр “…Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийтгэврийн биелэлт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах тухай гүйцэтгэх хуудсыг хүргүүлэх, шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авах, тулгамдаж буй асуудал, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, …эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсанд гаргасан гомдол, хуульд заасан хугацааны дотор хэргийг шүүхэд ирүүлэх, эрх бүхий албан тушаалтан шүүх хуралдаанд оролцуулах...”, “…Мөн хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авах, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх” талаарх хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан санал солилцлоо.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР