Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг
2025-05-13 | 41 Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэж байна.
Тус өдрийг тохиолдуулан ЕБС-ын 8-р сургуулийн 9-р ангийн сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн сургалт зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөс гадна ЕБС-ын сурагчдад тулгамдаж буй асуудлын хүрээнд сургалт зохион байгуулсан нь онцлог болж байна.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .