ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТ Н.ОЮУНЦЭНГЭЛД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2025-06-13 | 64Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын шүүх эрх мэдлийн байгууллагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдний ойлголт, шүүхэд итгэх итгэлийг судлах, сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шүүх-бидний нүдээр” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, шилдэг эссэ бичлэгийг шалгаруулан шагналыг нь гардуулах ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд, уг эссэ бичлэгийн уралдааны тусгай байрын шагналт Билигт-Өргөө сургуулийн 10а ангийн сурагч Н.Оюунцэнгэлд өнөөдөр буюу 2025.06.02-ны өдөр шагналыг нь тус шүүхийн тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дуламсүрэн гардуулж өглөө.
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
. . .