-1

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2026-04-12    |   216

May be an image of 2 people and text

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн Тамгын газрын нийт 116 захиргааны ажилтан өнөөдөр (2025.07.07) Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

May be an image of 2 people and text

     Ёслолын ажиллагаанд Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа, О.Орхонсэлэнгэ нар нь цахимаар оролцон Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

May be an image of 1 person and text

     Төрийн сүлдэндээ мөргөн, тангарагаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ. Тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

May be an image of 1 person and text

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ