“ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-11-09 | 83.jpg)
Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын 2025 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ахлах ажилтан Э.Үүрийнцолмон “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр төрийн болон албаны нууцын эрх зүйн зохицуулалт, нууцын ангилал, хадгалалт хамгаалалтын горим, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудад практик зөвлөмж өглөө.
Тус сургалтад шүүхийн Тамгын газрын ажилтнууд идэвхтэй оролцож, төрийн нууцын хамгаалалтын талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .