ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-11-09 | 108
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Доржийн Баттулгыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг өнөөдөр (2025.10.27) хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Шүүн таслах ажлыг хэвийн явуулах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Төрийн дээд одон медалиар шагнуулсан шүүгч Д.Баттулга танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .