-1

Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд – Хамт олны уур амьсгалыг сайжруулах нь

2025-11-09    |   103

         Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын сэтгэлзүйн дархлааг дэмжих, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд – Хамт олны уур амьсгалыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг сэтгэл зүйч Б.Мөнхмаа удирдан явуулж, оролцогчдод стрессийг зөв удирдах, харилцааны эерэг орчныг бий болгох, багийн уур амьсгалыг сайжруулах талаар онол, дадлага хосолсон зөвлөгөө өгч, хамт олны уур амьсгалыг илүү эерэг, урам зоригтой болгож, ажлын уур амьсгалд шинэ өнгө нэмсэн сайхан үйл явдал боллоо.


Сургалт зохион байгуулсан сэтгэл зүйч Б.Мөнхмаа болон оролцсон хамт олондоо баярлалаа!

ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .