Загварын нэр
ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
Нэхэмжлэл гаргах нь:
Нэхэмжлэл гаргагч: Орхон аймгийн ...... сумын ......... баг аймгаас хойш 20 км-т “Цогтын худаг” гэх газар оршин суух Багварын Сүрэн. Утас: 9651****
Б.Сүрэн миний бие 1970-1990 оныг дуустал Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Мөнх манлай” нэгдэлд хонин суурийн ахлагчаар, 1991-1995 он хүртэл нэгдэл тараад “Мандах” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул энэ ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр /Орхон аймгийн архивын тасгийн 2010.03.15-ны өдрийн 2/1515 тоот лавлагаа/, 1970-1990 онуудад шагнагдаж байсан үеийн баярын бичиг, диплом, үйлдвэрчний эвлэлийн болон намын батлах, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 1970-1990 онуудад Улаан-уул сумын “Мөнх манлай” нэгдэлд малчнаар, 1991-1995 он хүртэл “Мандах” хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.Phim Sát Thủ Nikita - Nikita | Mỹ | 2010 Phim truyền hình ngắn phim ảnh
Хавсаргасан материал:
1.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн тасалбар
2.Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хувь
3.Иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хувь
4.Үйлдвэрчиний эвлэлийн үнэмэлэх, баярын бичгийн нотариатаар батлуулсан хувь
Нэхэмжлэл гаргасан ................................
Орхон аймаг дахь сум дундын шүүхэд
Гэрч асуулгах тухай
хүсэлт гаргах нь:
Б.Сүрэн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Д.Бат /манай бригадын тоо бүртгэгч байсан/, Б.Дондог /манай суурийн ахлагч байсан/, нарыг гэрчээр асууж өгнө үү.
Гэрч Д.Бат нь Орхон аймгийн ........ сумын ............. баг, Тээвэрчдийн 4-7 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 95702720
Гэрч Б.Дондог нь Орхон аймгийн ........ сумын ............. баг, Амгалангийн 9-8 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 99513031
Хүсэлт гаргасан:
........... сумын 2-р багийн иргэн Б.Ганцэцэг