Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 
СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ХУУЛЬЧ ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛЛОО PDF  | Print |  E-mail
Monday, 03 July 2017 17:28

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам” шинээр батлагдлаа.

Шүүгчээр ажиллах хүсэлтэй хуульчид "шүүгчийн суурь шалгалт”-д тэнцсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарласан "шүүгчийн сул орон тоо”-нд нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо.

Суурь шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд "Ерөнхий”, "Тусгай” ангиллын шалгалтуудаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлага хангасан шалгалтад оролцох үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид оролцоно.

"Ерөнхий” шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг харин "Тусгай” шалгалтаар ёс зүй, зан төлвийг шалгана. "Ерөнхий” шалгалт нийт 60 оноо бөгөөд үүнээс 60 хувь буюу 36 оноо авсан нэр дэвшигч "Тусгай” шалгалтад оролцох эрхтэй болно. "Ерөнхий” болон "Тусгай” шалгалтын нийлбэр 100 онооноос 70 хувьтай тэнцэх оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцэх юм.

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч 24 багц цагийн "Бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

Та шинээр батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай www.legalinfo.mn хаягаар орж танилцана уу.




ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 
Сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа PDF  | Print |  E-mail
Monday, 03 July 2017 08:15

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүх шатны эрүү, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”/шинэчилсэн найруулга/, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Read more...
 
ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 85, 86 дугаар тушаалаар "Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 15 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.(Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан сул орон тоонд нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлж болно).

НЭГ. Нэр дэвшигчид тавигдах болзол шаардлага:

  1. I.    АНХАН ШАТНЫ  ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна.Үүнд:

Read more...
 
Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт боллоо

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт боллоо Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан "Шүүхийн мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт 2017 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад бүх шатны шүүхийн мэдээллийн технологийн нийт 54 мэргэжилтнээс 40 нь танхимаар, 14 нь онлайнаар хамрагдлаа.

 

Жил бүр зохион байгуулдаг энэхүү сургалтад энэ жилийн хувьд Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд шүүхэд ашиглагдаж буй систем болон нэгдсэн сүлжээ, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан юм.

Түүнчлэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг "Шүүхийн цахим хуудасны үр дүнтэй ашиглалт”, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн С.Анужин "Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, өнөөгийн байдал” сэдвээр тус тус лекц уншив.

Read more...
 
Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай

 
Зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх тухай сургалт, хэлэлцүүлэг боллоо

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн оролцсон "Зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх тухай” сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд боллоо.

Сургалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, орон нутгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид зэрэг нийт 60 шүүгч оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийн онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой санал солилцлоо.

 

Зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх тухай сургалт, хэлэлцүүлэг боллоо

Сургалтын эхний өдөр (2017.06.22) "Шинээр батлагдсан зөрчлийн тухай хууль тогтоомжийг шүүхэд хэрэглэх тухай” сэдвийн хүрээнд "Зөрчлийн тухай хууль үйлчлэх зарчим, үндэслэл- 1,2-р бүлэг”, "Зөрчилд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ- 3,4-р бүлэг”, "Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 5, 6 дугаар бүлэг”, "Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 7, 15 дугаар бүлэг”, "Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 8- 14, 16 дугаар бүлэг”, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, оролцогчдын эрх, үүрэг”, "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа”, "Эрх хязгаарлах арга хэмжээний төрөл, журам, зарим төрлийн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах”, "Эрүүгийн хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Захиргааны хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” зэрэг асуудлыг хэлэлцлээ. Сургалтад оролцогчид баг болон хуваагдаж, хувиарлагдсан сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэж, сэдвээ хэлэлцүүлсэн юм.

Хоёр дахь өдөр доктор Б.Батзориг "Зөрчлийн тухай хууль” сэдвээр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр сургалтыг удирдан явууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд шүүгчид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх Зөрчлийн тухай хууль,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 
Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа

Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, "Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна.

Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг олгож байгаа юм.

Бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр иргэн оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сум, дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс лавлагаа, хуулбар авахын тулд заавал тухайн хэрэг шийдвэрлэсэн шүүхийн тамгын газрын архивт хандан өөрийн биеэр очиж авдаг байсныг хөнгөвчилж, өөрт ойр байгаа шүүхийн архивт хүсэлт гаргаж үйлчилгээ авснаар цаг хугацаа, зардал хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэнд ойртох чухал ач холбогдолтой.

 

 

Шүүхийн төрөлжсөн архив

 


Page 10 of 307
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 34 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

October 2017
SMTWTFS
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр836
mod_vvisit_counterӨчигдөр1037
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт836
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт8095
mod_vvisit_counterЭнэ сард18256
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22726
mod_vvisit_counterБүгд1413786

We have: 33 guests online
Таны IP: 54.224.50.28
 , 
Өнөөдөр: Oct 23, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг