Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДҮРЭМ

| Print |

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн

167 дугаар зарлигийн хавсралт

 

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс Шүүхийн Ёс зүйн хороо /цаашид "Ёс зүйн хороо" гэх/-д шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг энэ дүрмээр зохицуулна.

1.2.   Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм болон бусад хууль тогтоомжид энэ дүрэм нийцсэн байна.

 

Хоёр. Шүүхийн Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг

2.1.   Ёс зүйн хороо нь шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйг сахин хамгаалдаг орон тооны бус байгууллага мөн.Ёс зүйн хороо үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга, ил тод,төв голч байх, гомдлыг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно.

2.2.   Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2.3.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ёсзүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийг батлахаас татгалзсан тохиолдолд тухайн нэр дэвшүүлсэн байгууллага дахин өөр хүний нэр дэвшүүлнэ.

2.4. Ёсзүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгч баталснаас хойш 7 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Ёс зүйн хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулж, хуралдуулна.

2.5.  Хуралдаанаар Ёс зүйн хорооны даргад гишүүд дотроосоо нэр дэвшүүлж олонхийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар Монгол Улсын  Ерөнхийлөгчид санал болгох тухай  Ёс зүйн хорооны тогтоол  гаргана. Шүүхийн   ерөнхий   зөвлөл  уг тогтоолыг ажлын   3   өдөрт   багтаан   Монгол   Улсын Ерөнхийлөгчид уламжилна.

2.6.   Хуралдаанаар  Ёс зүйн хорооны даргад нэр дэвшигчид  санал тэнцсэн тохиолдолд дахин  санал  хураалт явуулна.  Дахин  санал  тэнцвэл  өмнөх  санал хураалтыг хүчингүй болгож, өөр хүний нэрийг дэвшүүлж, санал хураалт явуулна.

2.7. Хэрэв Ёс зүйн хорооны  даргад  нэр дэвшигчийг Монгол   Улсын Ерөнхийлөгч  томилохоос татгалзвал  Ёс зүйн  хороо дахин  хуралдаж, олонхийн санал авсан өөр хүний  нэрийг дэвшүүлнэ.

2.8. Ёс зүйн хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө орон гарвал Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай
хууль, энэ дүрэмд заасны дагуу тухайн гишүүнийг нэр дэвшүүлсэн субьект нь 14 хоногийн дотор нөхөн нэр дэвшүүлнэ. Гишүүний  бүрэн  эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

2.9. Ёс зүйн хорооны дарга, гишүүн Шүүхийн захиргааны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Ёс зүйн хорооны даргын эзгүйд хамгийн ахмад настай гишүүн орлоно.  Ёс зүйн зүйн хорооны дарга, гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаас тогтоол, нийт гишүүдийн хуралдаанаас магадлал  гаргана.

2.10. Ёс зүйн хороо нь хэвлэмэл хуудастай байна. Дарга,гишүүдийн захирамжид Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэмдэг,тогтоол, магадлалд тамга хэрэглэнэ.

2.11.  Ёс зүйн хороо нь орон тооны ажлын албатай байна. Ёс зүйн хорооны ажлын алба нь (цаашид "Ажлын алба" гэх) дарга, гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх  ажиллагааг хангана.

2.12. Ажлын албаны орон тоог Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.

Гурав. Гомдлыг хүлээн авах, шалгах

3.1.   Шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Ёс зүйн хорооны дарга, түүний эзгүйд орлож байгаа гишүүнд Ажлын алба тухайн өдөрт нь танилцуулна.

3.2.   Ёс зүйн хорооны дарга шүүгчид холбогдуулан гаргасан гомдлыг шалгуулахаар гишүүдийн нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар ажлын 2 өдөрт багтаан хуваарилна. Тухайн гишүүн энэ дүрмийн 3.5-д заасныг үндэслэн гомдлыг шалгахаас татгалзвал дараагийн гишүүнд нэн даруй хуваарилна.

3.3.  Гомдлыг хүлээн авсан гишүүн дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.гишүүн гомдлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанд шалгах бөгөөд гомдлын хувийг шүүгчид ажлын 2 өдөрт багтаан хүргүүлнэ. Шүүгч тайлбараа 14 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй бол гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно;

3.3.2.ёс зүйн хорооны дарга шаардлагатай тохиолдолд гомдол шалгах хугацааг 30 хоногоор нэг удаа сунгаж болно;

3.3.3.гишүүн шаардлагатай гэж үзвэл Ажлын албаны ажилтнаар баримт,мэдээлэл бүрдүүлэх даалгавар өгч болно. Энэ тохиолдолд гишүүн захирамж гаргана. Захирамжид ажилтны хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлсон байна;

3.3.4.ёс зүйн хорооны гишүүн гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж,
шалгалтын   дүнгийн    талаар   танилцуулга   бичиж,    Ёс   зүйн   хороооны   даргад танилцуулна. Ёс зүйн хорооны дарга шалгалтын ажил дууссаны дараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хянан   хэлэлцэх   бүрэлдэхүүн,   хуралдаан   даргалагчийг  гишүүдийн   хуралдаанд оролцсон тоо, ээлжлэн оролцуулах зарчмыг баримтлан томилж, хуралдааны товыг тогтооно;

3.3.5.гомдлыг   шалгасан   гишүүнийг   бүрэлдэхүүнд   оруулна. Гомдол шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй,  нэмэлт шалгалт хийх шаардлагатай  гэж үзвэл энэ дүрмийн 3.3.2-д заасан хугацаагаар сунгана;

3.3.6.гомдлыг шалгасан гишүүн нь цугларсан нотлох баримт, тайлбар, мэдээлэл, танилцуулгыг уг гомдлыг хэлэлцэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө Ажлын албаар дамжуулан хуралдааны бүрэлдэхүүнд хүргүүлнэ. Ажлын алба шүүгч болон гомдол гаргасан этгээдэд хуралдааны товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд  хавсаргана.

3.4.    Шүүгч болон гомдол гаргасан этгээд шалгалтын материалтай танилцах, хуулбар тэмдэглэл хийж авах, хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, энэдүрмийн 3.5-д заасан үндэслэлээр гишүүнийг татгалзах эрхтэй.

3.5.   Ёс зүйн хорооны гишүүн дараах үндэслэл байвал гомдлыг хянан шалгах ажиллагаанаас татгалзана:

3.5.1.гомдлыг өөрөө эсхүл түүний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага гаргасан бол;

3.5.2.тухайн гишүүний эсхүл шүүгч болон гомдол гаргасан этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл, садан байвал;

3.5.3.өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.

3.6.    Шаардлагатай тохиолдолд гомдол хянан шалгах ажиллагааг Ёс зүйн хорооны даргын захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл арилтал түдгэлзүүлж болно.

Дөрөв. Гомдлыг хянан хэлэлцэх хуралдаан

4.1. Гомдлыг   хянан   хэлэлцэх Ёс зүйн хорооны  хуралдаан   (Цаашид "хуралдаан" гэх)-д шүүгч, гомдол гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч оролцож болно. Шүүгч болон гомдол гаргагч хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй бол хуралдааныг хойшлуулна. Харин хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцох хүсэлтээ бичгээр ирүүлээгүй бол энэ  тухай  баримтыг  шалгалтын   материалд хавсарган, гомдлыг  шүүгч, гомдол гаргагчийн эзгүйд  хянан шийдвэрлэж болно. Оролцогчид хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

4.2.    Хуралдааныг шүүгч болон гомдол гаргагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу нэг удаа хойшлуулж болно.

4.3.    Бүрэлдэхүүнд орсон аль нэг гишүүнийг эрх бүхий этгээд татгалзан гаргах
тухай хүсэлт гаргавал тухайн гишүүнийг байлцуулахгүйгээр бүрэлдэхүүн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Бүрэлдэхүүний санал тэнцсэн тохиолдолд тухайн гишүүнийг татгалзан гаргаж, хуралдааныг хойшлуулах тогтоол гаргана. Харин бүрэлдэхүүнээр нь буюу олонхийг татгалзан гаргах хүсэлт гаргавал уг асуудлыг Ёс зүйн хорооны дарга хянан үзэж, тухайн бүрэлдэхүүнээр гомдлыг хянан хэлэлцүүлэх эсвэл өөр бүрэлдэхүүн томилох эсэх асуудлыг ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

4.4.   Хуралдаан дараах дараалалтай байна.Хуралдаан даргалагч  хуралдааныг нээж, шүүгч болон гомдол гаргагч,тэдгээрийн өмгөөлөгчид эрх,үүргийг тайлбарлан, бүрэлдэхүүнийг танилцуулан, бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа эсэхийг асууна:

4.4.1.гомдлын талаар шалгалт хийсэн гишүүн илтгэх;

4.4.2.шүүгч болон гомдол гаргагч,тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсох;

4.4.3.гэрчийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтийг сонсох;

4.4.4.гишүүд илтгэгч болон хуралдаанд оролцож байгаа бусад этгээдэд асуулт тавьж, хариулт авах;

4.4.5.нотлох баримтыг шинжлэн судлах;

4.4.6.шүүгч болон гомдол гаргагч, тэдгээрийн өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонссоны дараа бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.

4.5.  Ёс зүйн хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлаар ил  санал   хурааж,   олонхийн   саналаар  шийдвэрлэнэ.   Гишүүн   санал  өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй. Гишүүд нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар саналаа хэлнэ. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал нууц байна.

4.6.   Хуралдаан гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.6.1.сахилгын хэрэг үүсгэх;

4.6.2.сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах;

4.7.   Ёс зүйн хорооны тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна:

4.7.1.удиртгал хэсэгт тогтоолыг хэзээ,  хаана  гаргасан,  хуралдааны бүрэлдэхүүн болон хуралдааны тэмдэглэл хөтлөгч, хуралдаанд оролцогчдыг нэрлэн заана;

4.7.2.Тодорхойлох хэсэгт гомдлын утга,  шүүгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шалгалтын танилцуулга зэргийг тусгана;

4.7.3.Үндэслэх хэсэгт гомдлыг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг бүрэлдэхүүн хэрхэн үнэлж дүгнэсэн тухай болон түүний хууль зүйн үндэслэлийг заасан байна;

4.7.4.Тогтоох   хэсэгт   гомдлыг   шалган   шийдвэрлэхэд   үндэслэсэн хуулийн болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох хэм хэмжээг баримтлан, сахилгын хэрэг үүсгэсэн, үүсгэхээс татгалзсан тухай заана. Мөн Ёс зүйн хорооны тогтоолд гомдол гаргах журмыг дурьдана;

4.8.   Хуралдаан даргалагч Ёс зүйн хорооны тогтоолын агуулгыг танилцуулж, хуралдааныг хаана.

4.9.   Тогтоолыг хуралдаан болсноос хойш 7 хоногийн дотор албажуулж гомдлыг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарна. Бүрэлдэхүүнд орсон гишүүн тогтоолд гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

4.10. Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны ажилтан хөтөлж, тэмдэглэлд хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж, тэмдэг дарна.

4.11. Шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолын дугаарын дагуу сахилгын хэргийг дугаарлана.

4.12. Ажлын алба шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах тухай хуралдааны тогтоолыг  гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргагч болон шүүгчид хүргүүлнэ.

4.13. Ажлын алба тогтоолыг шүүгч болон гомдол гаргагчид гардуулан өгсөн тухай баримт үйлдэж, хэрэгт хавсаргах бөгөөд энэ нь гомдол гаргах эрх бүхий этгээдүүдийн хугацаа тоолох үндэслэл болно.

4.14. Ёс зүйн хороо гомдол нэг бүрийг тусад нь хэлэлцэнэ. Харин хэд хэдэн шүүгч хамтран зөрчил гаргасан тухай гомдол байгаа бол нэгтгэн хянан хэлэлцэнэ.

4.15. Хуульд заасан төр, байгууллага, хувь хүний нууцад   хамааралтай бол шүүгч болон  гомдол  гаргагчийн хүсэлтээр хаалттай, бусад тохиолдолд  Ёс зүйн хорооны хуралдааныг нээлттэй явуулна.

4.16. Шүүгчид сахилгын хэрэг  үүсгэхээс татгалзсан Ёс зүйн хорооны тогтоолыг гомдол  гаргасан  этгээд эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардаж   авснаас хойш  10 хоногийн дотор Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй.Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гаргасан гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ.

4.17.  Шүүгчид   сахилгын   хэрэг   үүсгэхээс татгалзсан тогтоолыг гардуулж өгснөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй бол тогтоол хүчин төгөлдөр болно.

Тав. Нийт гишүүдийн хуралдаан

5.1. Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан нь (цаашид "нийт гишүүдийн хуралдаан" гэх) гомдлыг хянан хэлэлцсэн хуралдаанаас шүүгчид үүсгэсэн сахилгын хэрэг, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэнэ. Нийт гишүүдийн хуралдаан олонхийн ирцтэйгээр хуралдаж сахилгын хэрэг, гомдлыг 10  хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг гардуулж өгснөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй бол дараа өдөр нь, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд гомдол гаргасан бол гомдлыг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан  Ёс зүйн хорооны дарга  нийт гишүүдийн хуралдаан товлон зарлаж, илтгэгч гишүүнийг томилно.

5.2. Ажлын алба хуралдааны товыг гишүүдэд энэ дүрмийн 3.3.6-д заасан хугацаанд мэдэгдэж холбогдох материалыг хувилж, захирамжийн хамт хүргүүлнэ. Мөн оролцогчдод мэдэгдэж энэ тухай  баримт үйлдэж хэрэгт хавсаргана.

5.3. Нийт гишүүдийн хуралдаан дараах дараалалтай байна. Даргалагч хуралдааныг нээж,шүүгч болон гомдол гаргагч,тэдгээрийн өмгөөлөгчид эрх,үүргийг тайлбарлан,бүрэлдэхүүнийг танилцуулж, бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа эсэхийг асууна:

5.3.1.гомдлын талаар илтгэгч гишүүн илтгэх;

5.3.2.шүүгч болон гомдол гаргагч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсох;

5.3.3.гэрчийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтийг сонсох;

5.3.4.гишүүд илтгэгч болон хуралдаанд оролцож байгаа бусад этгээдэд асуулт тавьж, хариулт авах;

5.3.5.нотлох баримтыг шинжлэн судлах;

5.3.6.шүүгч болон гомдол гаргагч, тэдгээрийн өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонссоны дараа бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.

5.4.  Ёс зүйн хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлаар ил  санал   хурааж,   олонхийн   саналаар шийдвэрлэж магадлал   гаргана. Гишүүн   санал  өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй. Гишүүд нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар саналаа хэлнэ. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал нууц байна.

5.5. Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж  буй асуудлаар гишүүдийн санал тэнцвэл Ёс зүйн хорооны тогтоол хэвээр үлдэнэ.

5.6. Гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанд илтгэсэн гишүүн  нийт гишүүдийн хуралдаанд дахин илтгэхгүй.

5.7. Нийт гишүүдийн хуралдаанаас гомдлыг хянан хэлэлцэх хуралдааны тогтоол, гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.7.1.Сахилгын шийтгэл ногдуулах;

5.7.2.Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;

5.7.3.Сахилгын хэргийг дахин шалгуулах;

5.7.4.Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр батлах;

5.7.5.Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож,гомдлыг дахин шалгуулахаар буцаах.

5.8.   Нийт гишүүдийн хуралдааны магадлал нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна. Магадлал нь энэ дүрмийн 4.7.1-4.7.4-д заасан  журамд нийцсэн байна.

5.9.    Хуралдаан   даргалагч   Ёс зүйн   хорооны   магадлалыг танилцуулж, хуралдааныг  хаана.

5.10. Нийт гишүүдийн хуралдааны магадлалыг хуралдаан болсноос хойш 7 хоногийн дотор албажуулж, хуралдаан даргалагч, хэргийг илтгэсэн гишүүн гарын үсэг зурна. Хуралдаан даргалагч, хэргийг илтгэсэн гишүүн магадлалд гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

5.11. Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны ажилтан хөтөлж, тэмдэглэлд хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж, тэмдэг дарна.

5.12. Магадлалыг энэ дүрмийн 4.12-т заасан хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба тухайн шүүгч болон гомдол гаргасан этгээдэд хүргүүлнэ.

5.13. Ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны магадлалыг шүүгч, гомдол гаргагч эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.14. Гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд ирүүлэх бөгөөд хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ. Давж заалдах шатны  шүүхийн шийдвэр эцсийн байна.

5.15. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

5.16. Шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

5.17. Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 82 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

October 2017
SMTWTFS
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр898
mod_vvisit_counterӨчигдөр1037
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт898
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт8095
mod_vvisit_counterЭнэ сард18318
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22726
mod_vvisit_counterБүгд1413848

We have: 81 guests, 1 bots online
Таны IP: 54.224.50.28
 , 
Өнөөдөр: Oct 23, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг