Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Чиг үүрэг

Written by admin   

21 дүгээр зүйл. Шүүхийн тамгын газрын чиг үүрэг

21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

21.1.2.шүүхийгөдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

 

 

21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг

хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

6.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатнышүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх;

6.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

6.1.3.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад актын төсөл боловсруулах, санал өгөх,хууль санаачлагчид уламжлах;

6.1.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулан Засгийн газартай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-д уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.5.шүүхийн зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;

6.1.6.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулах;

6.1.7.шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх;

6.1.8.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;

6.1.9үүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх,олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартаднийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулж, гүйцэтгэлийг хангах.

7 дугаар зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар

Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

7.1.Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх;

7.1.2.шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;

7.1.3.бүх шатны шүүхийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

7.1.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Мэргэшлийн болон Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын дарга, шүүхийн тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

7.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах;

7.1.6.шүүхийн захиргааны ажилтнуудын ажилүүргийн хуваарийг тодорхойлох,ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх;

7.1.7.шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг батлах;

7.1.8.шүүхийн иргэдийн төлөөлөгчдийннэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэх,тэдгээрийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаа, удирдамжаар хангах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;

7.1.9.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан Шүүхийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах;

7.1.10.шүүх дэхэвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;

7.1.11.иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

7.1.12.чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.13.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;

7.1.14үүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг зохион байгуулж, хянан шалгаж удирдах;

7.1.15.шүүхийгорчин үеийн техник,тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх;

7.1.16.шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ,  программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах;

7.1.17.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

7.1.18.техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;

7.1.19.шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагыг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах;

7.1.20.шүүхийг Монгол Улсын хуулийн албан ёсны эхээр тогтмол хангах болон хууль тогтоомжийн актын бүртгэл, лавламжийн ажлыг зохион байгуулах;

7.1.21.хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлэх:

7.1.21.а.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг баталж, удирдамжаар хангах;

7.1.21.б./Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.21.в.хэргийн хөдөлгөөнийгсудалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэлболон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх;

7.1.21.г.шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг баталж мөрдүүлэх;

7.1.21.д.хэргийн хөдөлгөөний хяналтын болон мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх;

7.1.21.е.шүүх хуралдаан үргэлжлэх дундаж цагийнтооцоо гаргасны үндсэндээршүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд   нийцүүлэн хэргийноролцогчид хүрэлцэн ирэх боломжтойгоор оновчтой тогтоох аргачлал, журмыг баталж мөрдүүлэх;

7.1.21.ж.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үешат бүрийгмэдээллийн санд бүртгэх, мониторинг хийх;

7.1.21.з.хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах.

8 дугаар зүйл.Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар

Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

8.1.Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулах;

8.1.2.шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

8.1.3.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх;

8.1.4.шүүгчид тавигдах шаардлагыг үнэлэх, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах.

9 дүгээр зүйл.Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

9.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх, хууль ёсны ашигсонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх,зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах;

9.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх.

9.2.Ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргааны ажилтны эрх, хууль ёсны ашигсонирхлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаална.

10 дугаар зүйл.Шүүхийн хүний нөөц

10.1.Ерөнхий зөвлөл нь шүүхийнхүний нөөцийн талаар дараах удирдлагыг хэрэгжүүлнэ:

10.1.1.хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион байгуулах;

10.1.2.шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;

10.1.3.шүүгчийн туслах болон шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох;

10.1.4.шүүгч болон шүүхийн захиргааныажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.5.шүүхийнзахиргааны байгууллагын ажлын үр дүн, ажилтны ажил хэргийн ур чадвар, мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;

10.1.6.хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох,түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох.

11 дүгээр зүйл.Шүүхийн судалгаа, мэдээлэл

11.1.Ерөнхий зөвлөл шүүхийг дараах мэдээллээр хангана:

11.1.1.шүүхийн болон гэмт хэргийн статистик мэдээлэл гаргах;

11.1.2.шүүхийн статистикийн нэгдсэн тайлан, мэдээг гаргах, судлах, боловсруулалт хийх;

11.1.3.шүүхийн шүүн таслах болон захиргааны ажлын практикийг судлах;

11.1.4.шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн сан   бүрдүүлэх;

11.1.5.эрх зүйн онол, практикийн судалгаа, гарын авлага зэрэг албан хэрэгцээний сан бүрдүүлж, тогтмол шинэчлэх, ашиглалтыг зохион байгуулах.

12 дугаар зүйл.Олон нийтийг мэдээллээр хангах

12.1.Ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар дараах байдлаар олон нийтийг мэдээллээр хангана:

12.1.1.шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх;

12.1.2.шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байрлуулах;

12.1.3.шүүхийн цахим хуудсыг тогтмол шинэчлэх;

12.1.4.шүүхийн үйл ажиллагаа, хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаар олон нийтэд мэдээлэх;

12.1.5.мэдээлэл, лавлагааны үйлчилгээг зохион байгуулах;

12.1.6.шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыгбичгээр болон цахим хэлбэрээр авахажлыг зохион байгуулах.

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 51 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

October 2017
SMTWTFS
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр855
mod_vvisit_counterӨчигдөр1037
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт855
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт8095
mod_vvisit_counterЭнэ сард18275
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22726
mod_vvisit_counterБүгд1413805

We have: 51 guests online
Таны IP: 54.224.50.28
 , 
Өнөөдөр: Oct 23, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг