Асуух зүйл байна уу?


Асуух зүйл байна уу зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдон асууна уу

Хамгийн тохиромжтой хөтөч

Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг хугацаа өнгөрсөөр л...

Санал хүсэлт илгээх

Таны мэйл хаяг
Гарчиг
Текст

Санал асуулга

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?
 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын товч мэдээлэл

Written by admin   

2017.09.29                                                                                                                       Баян-Өндөр сум

 

Нэг: Шүүн таслах ажлын талаар:

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 18 хэрэг хянан шийдвэрлэснээс шийдвэрийг хэвээр үлдээсэн-9, өөрчлөлт оруулсан-5 хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан-4 хэрэг байна. Үүнийг дэлгэрэнгүй авч үзвэл:

Магадлалын дугаар 140

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэртэй, Б.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй П.Нямдоржид холбогдох “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 384,800,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 141

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 607 дугаар шийдвэртэй, Л.Цацралтмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.700.000 төгрөг гаргуулах, НД, ЭМДД-т нөхөн бичилт хийлгүүлэх  тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 142

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 680 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Хостав ХХК-д холбогдох, “Нийгмийн даатгалын шимтгэл алданги 58.341.864 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 143

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 614 дугаар шийдвэртэй, С.Сувдаагийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,  “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, НД, ЭМДД-т нөхөн бичилт хийлгүүлэх  тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Чинбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 144

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 657 дугаар шийдвэртэй, Төгөлдөр Бьюти Кейр ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Мягмарсүрэнд холбогдох, барааны үндсэн төлбөрийн алдагдал 2.700.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 145

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 720 дугаар шийдвэртэй, Интерном ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Цолмонд  холбогдох 3.511.890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 146

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 728 дугаар шийдвэртэй, Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Санжаасүрэн, С.Лхагва нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 11.780.359.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 147

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дугаар шийдвэртэй, Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Хот тохижуулах газарт холбогдох,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 148

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаар шийдвэртэй,  Ц.Энхээгийн нэхэмжлэлтэй, 18 дугаар сургуульд холбогдох,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах  тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 149

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 668 дугаар шийдвэртэй, Т.Аманжулын нэхэмжлэлтэй А.Нуркүль нарт холбогдох ,зээлийн төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 150

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 737 дугаар шийдвэртэй, Т.Нансалмаагийн нэхэмжлэлтэй Р.Дамдинсүрэнд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 8.000.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 151

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 782 дугаар шийдвэртэй, Н.Бадарчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ганзоригтод холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 152

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаар шийдвэртэй, О.Байгалийн нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Засаг Дарга, “Цагаан алтан” хүнс ХХК-д холбогдох, Орхон аймгийн Засаг Даргаас 271.818.100 төгрөг гаргуулах, “Цагаан алтан” хүнс ХХК-иас газар чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 153

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 810 дугаар шийдвэртэй, П.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Батцэнгэлд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12.400.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 154

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний  өдрийн 837 дугаар шийдвэртэй, Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ашид билгүүн ХХК, ШШГА-нд тус тус холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалын дугаар 155

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 724 дугаар шийдвэртэй, Л.Буянхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мөнхтуяа Т.Мянганбаяр нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 2.430.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Мянганбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалын дугаар 156

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 833 дугаар шийдвэртэй, С.Пүрвээгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батболд, Б.Оюун нарт холбогдох 27.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалын дугаар 157

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаар шийдвэртэй, Д.Итгэл, Б.Энхбат нарын нэхэмжлэлтэй хариуцагч Монгол Улсын төрд холбогдох гэм хорын хохирол 27.502.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр: Шүүх хуралдааны талаар:

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 22 хэргийн шүүх хуралдаан хийхээр товлосноос 18 хэргийн шүүх хуралдаан хийгдэж, 4 шүүх хуралдааныг оролцогч нарын хүсэлтээр хойшлуулжээ. Нийт шүүх хуралдаанд 50 оролцогч оролцжээ.

Гурав: Бусад ажлын талаар:

1. 2017 оны 08 дугаар сарын 21-нд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд 11 удаа , 2017 оны 08 дугаар сарын 22-нд шүүх хуралдаанд 1 удаа нийт 12 шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцжээ.

2. 2017 оны 07 дугаар сарын 05-нд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанд 1 удаа , 2017 оны 08 дугаар сарын 16-нд 3 удаа , 2017 оны 09 дүгээр сарын 20-нд 3 удаа нийт 7 шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Хүрэлбаатар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 11 удаа оролцжээ.

4. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 20–ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр Улаанбаатар хотод Худалдааны эрх зүйн сургалтанд хамрагджээ.

5. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 17 –ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13 –ны өдрийг хүртэлх хугацаанд Иргэний эрх зүйн сургалтанд тус тус хамрагджээ.

6. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нь  захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, шүүхийн үйлчилгээний стандарт, хөтөч туслах ажилтнаар ажиллах үедээ анхаарах зүйлс, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог, шүүх хуралдаанд бэлтгэхэд анхаарах зүйлс, архив, албан хэрэг хөтлөлтийн болон   Эрүү, Иргэний хэргийн бүртгэл хяналтын систем зэрэг 11 төрлийн сургалтанд тус тус хамрагдлаа.

7. 2017 оны 09 дүгээр сарын 08 нд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн туслах Х.Нандин-Эрднэ Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт сэдвээр нарийн бичгийн дарга нарт хичээл заалаа.

8.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг 09 дүгээр сарын 25-ны өдрөөр  тасалбар болгон Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газарт хүргүүллээ.

9. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг 09 дүгээр сарын 26-ны өдөр орон нутгийн МВС, Тэнгэр, Мэдээллийн бирж зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд хүргэлээ.

10. 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн туслах Х.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар “Архив албан хэрэг хөтлөлт, хавтас хэрэг архивлах, хавтас хэрэг үдэх, баримт бичгийн стандарт” сэдэвт сургалтанд хамрагдлаа.

 

 

 

Мэдээлэл бичсэн: Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

 
free pokereverest poker revie

Иргэдийн төлөөлөгч нарт

Шүүхийн шийдвэрийн сан

Хэн онлайн байна

We have 9 guests online

Жиргээнд нэгдээрэй

Хуанли

December 2017
SMTWTFS
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр138
mod_vvisit_counterӨчигдөр966
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1914
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт7343
mod_vvisit_counterЭнэ сард11149
mod_vvisit_counterӨнгөрсөн сард33306
mod_vvisit_counterБүгд1466233

We have: 9 guests online
Таны IP: 54.221.136.62
 , 
Өнөөдөр: Dec 12, 2017

facebook-д нэгдэх

Шүүхүүдийн харьяалах газар нутаг