Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

УИХ-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болгож Анхан шатны шүүхүүдийг иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болгон дагнасан хэлбэрээр зохион байгуулснаар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай зарлигаар Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарыг Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Д.Ариунцэцэгийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ. Тус шүүхэд шүүгчийн туслахаар О.Шинэцэцэг  З.Ууганбаяр, Х.Наранцацрал, Б.Одонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанзул, Б.Сэр-Оддамба  нар тус тус ажиллаж байна.

    Тус шүүх нь удирдлага зохион байгуулалтын хувьд дараах байдлаар зохион байгуулагдсан:

                                                       http://court.or.gov.mn/userfiles/Image/image-20180920114233-1.png

 

Хэрэгцээт веб линк