Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүхэд баярлалаа

...Энэ тогшилт зарим нэгнийх нь хувьд аз жаргалын дуу мэт, аль эсвэл зарим нэгэнд нь анхаарлын тэмдэг, азгүйтлын дохио болон сонсогддог биз ээ...

 

ХАРИХ ЗАВГҮЙ АМЬДРАЛ 

Шүүхэд баярлалаа... 

Өвлийн эхэн сарын жавартай өглөө. Салхи сөрж алхахад хацар жиндэж, ороолт цантана...Энэ бол миний ажил амьдралын байдаг л нэг жирийн өглөө. 

 

Шүүхийн ажил, тэр тусмаа шүүхийн бичиг хүргэгчийн ажил ХАРИХ ЗАВГҮЙ АМЬДРАЛ-ын тодоос тод жишээ юм. Би энэ ажлыг 9 дэх жилдээ хийж байгаа ч хэзээ ч энэ ажлаасаа залхаагүй, шантраагүй. Тиймдээ ч энэ Монгол төрийн төлөө иргэн хүний үүргээ биелүүлж, төрийн албыг нэр төртэй хашиж явна.

 

Миний бие зарлан дуудах, ирүүлэх хуудас, шүүхийн бичгээ үүрээд Мөрөн сумынхаа айлуудаар явж, айл, айлын хаалга тогшиж тараадаг ажилтай. Энэ тогшилт зарим нэгнийх нь хувьд аз жаргалын дуу мэт, аль эсвэл зарим нэгэнд нь анхаарлын тэмдэг, азгүйтлын дохио болон сонсогддог биз ээ. Тиймдээ ч гэр хорооллын айлд бичиг хүргэж яваад нохойд хазуулсан тохиолдол ч гарч байсан, ааш сайтай нэгнээр нь аяга халуун цайгаар дайлуулах завшаан ч тохиолдож л байдаг.

 

Хамгийн гол нь хүн чанараа гээгээгүй цагт хүсэл мөрөөдөл бүхэн зөнгийн цагаан жимээр нисэн ирдэг гэдгийг энэ л нэр төртэй, чухал хариуцлагатай ажил минь надад цаг ямагт мэдрүүлсээр ирсэн юм.

Тэгэхээр АЖИЛ гэдэг нь амьдралын хамгийн шударга багш юм байна. Сонгож авсан зөв ажил минь үнэн шударга амьдралын минь замыг улам гэрэлтүүлсээр...

Тийм ээ... Шүүхийн байгууллагад ажиллах завшаан тохиосон минь эргээд бодоход хувь тавилангийн бэлэг байсан юм байна гэдгийг ойлголоо.

Нийт хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн бичиг хүргэгч Д.Эрдэнэчулуун

 

Эх сурвалж: "Эрх чөлөө" сонин №42

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00