Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1053 дугаар шийдвэртэй, И.Галмандахын  нэхэмжлэлтэй, хариуцагч С.Дуламрагчаад холбогдох 19.880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Дуламрагчаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.                      

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00042 дугаар шийдвэртэй, Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 4.190.328 төгрөг гаргуулах тухай, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.                

 

  1.  Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00083 дугаар шийдвэртэй, Ц.Оюунчимэгийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхжаргалд холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.102.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.                      

 

  1.     Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00085 дугаар шийдвэртэй, О.Баясгалангийн  нэхэмжлэлтэй, хариуцагч ШШГА, Б.Гантулгад холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хохирол 290.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.   

                                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

8

2

4

               -

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа       

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00