Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039

Орхон аймгийн баг тамирчид Төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч ажилтнуудын бага олимпын шилжин явах цомын эзэн боллоо.

Төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч ажилтнуудын бага олимп 2019 оны 06 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд зохион байгуулагдаж Орхон аймгийн шүүгчид, шүүхийн ажилтнууд баг хамт олноороо өндөр амжилт гаргаж оролцлоо.

 

Уг тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн шүүхүүдийн баг, тамирчид шатар, теннис,сагсан бөмбөг, гар бөмбөг, гүйлт гэсэн спортын  5 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон бөгөөд Орхон аймгийн шүүгч, шүүхийн ажилтнуудын баг тамирчид дараах амжилтыг үзүүлж шилжин явах цомын эзэн боллоо.

 

  1. Сагсан бөмбөгийн тэмцээн /эрэгтэй баг/-1 дүгээр байр, алтан медаль;
  2. Сагсан бөмбөгийн тэмцээн /эмэгтэй баг/-1 дүгээр байр, алтан медаль;
  3. Гар бөмбөгийн тэмцээн /эрэгтэй баг/- 2 дугаар байр, мөнгөн медаль;
  4. Гар бөмбөгийн тэмцээн /эмэгтэй баг/-1 дүгээр байр, алтан медаль;
  5. Гүйлтийн тэмцээн /эрэгтэй ганцаарчилсан/- 1 дүгээр байр,алтан медаль;
  6. Гүйлтийн тэмцээн /эмэгтэй ганцаарчилсан /-2 дугаар байр, мөнгөн медаль;
  7. Төвийн бүсийн шүүхүүдийн нарийн бичиг нарын дундах ур чадварын тэмцээн- 1 дүгээр байр, алтан медаль.
  8. Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогч;
  9. Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг холбон тоглогч;
  10. Гар бөмбөгийн тэмцээний шилдэг холбон тоглогч;
  11. Гар бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогч.

Хэрэгцээт веб линк

  Байршил

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00