Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2019.06.18-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00435 дугаар шийдвэртэй, Д.Баяраагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Баяраагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.      

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 00604 дугаар шийдвэртэй, “Хөүп таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Батцэнгэл, Б.Сумъяадолгор нарт холбогдох орон сууцанд амьдарсан хөлс 2.616.667 төгрөг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-05 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Хөүп таун” ХХК-иас 14.000.000 төгрөг гаругулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01198 дугаар шийдвэртэй, “Хаан банк” Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэвэлноров, М.Мягмар нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 48.241.296.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Цэвэлноровын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагч Д.Цэвэлноровын хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ. 

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 00600 дугаар шийдвэртэй, О.Байгалын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болдбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 263.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Болдбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00538 дугаар шийдвэртэй, Я.Биндэръяагын нэхэмжлэлтэй, хариуцагч “Хостав” ХХК-ийн захирал Б.Бүрэнтогтохт холбогдох 13.880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00607 дугаар шийдвэртэй, Т.Даваажаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч “Дабль голд” ХХК-д холбогдох зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

7. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00653 дугаар шийдвэртэй, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Гарьдмаад холбогдох дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 619.353 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.                     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

7

15

1

              6

                                                              

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                             

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00