Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                                                                        

2019.06.20-ны өдөр                                                                         Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00542 дугаар шийдвэртэй, З.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тайванжаргалд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.789.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00564 дугаар шийдвэртэй, “Акума-Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Лханаад холбогдох гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лханаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00590 дугаар шийдвэртэй, Э.Энхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Төгс зохимж” тавилгын үйлдвэрийн эзэн иргэн Б.Оюунноминд холбогдох гэм хоын хохиролд 1.669.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оюунномингын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хариуцагч Б.Оюунномингын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 20 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.                       

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл              

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

4

1

4              

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                                   

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00