Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Хагас жилийн тайлангаа орон нутгийн телевизээр мэдээллээ

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь хагас жилийн ажлын тайлангаа орон нутгийн телевиз болох Номин ТВ-ээр мэдээллэж иргэд олон нийтэд хүргэж ажиллаа.

Орхон аймгийн Шүүх хагас жилийн байдлаар 1281 хэрэг, 575 зөрчлийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 197 хэрэг, 575 зөрчлийг шийдвэрлэсэн. Үүнд: Хүнийг алах-7, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах-75, гэр бүлийн хүчирхийлэл-5, хүчиндэх-4, хулгайлах-28, залилах-21, дээрэмдэх-1, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах-3, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг-22 байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон нийт 212 этгээд байна. Үүнээс: эрэгтэй-91, эмэгтэй-119, насанд хүрээгүй-2 байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 919 хэрэг, Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 20 хэрэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 98 хэрэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн 37, зөрчлийн 10 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 919 хэрэг шийдвэрлэсэн. Үүнээс: Худалдах худалдан авах гэрээтэй холбоотой-111, зээлийн гэрээтэй холбоотой-179, түрээсийн гэрээтэй холбоотой-6, банкнаас олгох зээлтэй холбоотой-54, ББСБ-с олгох зээлтэй холбоотой-26 байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт-55, ажилласан жил тогтоолгох-131, Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсний маргаан-14, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан-10, нийгмийн даатгалын багц хуулиар-2, татварын ерөнхий хуулиар-5, дампуурлын тухай хуулиар-1 байна.

Гэр бүлийн тухай хуулиар- гэрлэлт цуцлалт-65, эцэг тогтоосон-9, эцэг байх эрх хассан-1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-32 байна. Хагас жилийн байдлаар нийт 104 хүүхдэд тэтгэлэг тогтоосон байна. Хялбаршуулсан журмаар нийт 264 хэрэг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлээр 556 хэрэг шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон 99 хэрэг байна. 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00