Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.06.25-ны өдөр                                                                                                                                                                            Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00581 дугаар шийдвэртэй, П.Анхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.024.480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч П.Анхбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.      

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00619 дугаар шийдвэртэй, “Монгол дайвин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бадамхандад холбогдох гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 19.295.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 00676 дугаар шийдвэртэй, Б.Эгиймаагийн хүсэлттэй Эрдэнэт хотын Хялганат хорооны 10 жилийн дунд сургуульд 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл туслах тогооч, тогоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Б.Эгиймаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00579 дугаар шийдвэртэй, Ч.Юндэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих анги, Л.Ганбатад холбогдох 017-53-01 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Юндэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01159 дугаар шийдвэртэй, Т.Лхагвадоржийн хүсэлттэй үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Т.Лхагвадоржийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00590 дугаар шийдвэртэй, Э.Энхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Төгс зохимж” тавилгын үйлдвэрийн эзэн иргэн Б.Оюунноминд холбогдох гэм хорын хохиролд 1.699.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оюунномингын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.       

                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

11

0

               4

                                                                

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00