Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны      

07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Н.Дарийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №210701367 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №0074429 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 60 дугаар зүйлийн 60.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003.06.19/ хуулийн  3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2,  Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2  дахь заалтуудыг тус тус баримтлан Н.Дарийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210701367 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0074429 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00