Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                                                                                                            

2019.09.12-ны өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00908 дугаар шийдвэртэй, Н.Бадамын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Дунгармаад холбогдох 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нийт 117.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Бадамын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.        

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 00811 дугаар шийдвэртэй, “Голомт банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Гантулгад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11.525.094.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Р.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.    

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 00844 дугаар шийдвэртэй, Б.Алимаагын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Золжаргалд холбогдох 4.235.422 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Золжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.    

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00926 дугаар шийдвэртэй, Д.Хишигтогтохын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ганчимэгт холбогдох 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.                                                                    

                  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл                

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

7

0

4              

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                                         

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00