“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Деклан Магий тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ноён Деклан Магий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Уг төсөл 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд учир шалтгааны үнэлгээ хийх, АТГ-ын мөрдөгч, УЕПГ-ын прокурор, шүүгч нарын чадавхыг дээшлүүлэх болон авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулж ажиллах юм.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж төслийн ач холбогдлын чухлыг онцлон тэмдэглээд амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 10 Өнөөдөр
- 159 Өчигдөр
- 726 Долоо хоногт
- 2632 Сүүлийн сард
- 82821 Нийт хандалт