Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын үзлэгт “А” үнэлгээ авав

Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын үзлэгт “А” үнэлгээ авав

Шүүхийн ерөнхий зөвлөл төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг (Улсын үзлэг)-т "А” үнэлгээ авлаа.  Улсын үзлэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд 2019 оны есдүгээр сарын 30-наас энэ сарын 2-ныг хүртэл зохион байгуулж, өнөөдөр дүнгээ танилцуулсан юм. 

Улсын үзлэгийн ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан даргалж, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Эрдэнэхишиг албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг шалгаж, дүгнэв. Мөн Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батжаргал байгууллагын ажлын зохион байгуулалт болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй байдлыг, Үндэсний төв архивын Лавлагаа, үйлчилгээний төвийн эрхлэгч С.Шижирбаатар архивын үйл ажиллагааг шалгаж, дүнгээ танилцууллаа. 

Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын үзлэгт “А” үнэлгээ авав  

Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын зохион байгуулалт, архивын үйл ажиллагаа, цахимжуулалт хангалттай сайн байгааг үнэлж, гурван жилийн өмнө Шүүхийн төрөлжсөн архив байгуулсныг онцлон тэмдэглэв. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Улсын үзлэгийн ажлын хэсэгт талархсанаа илэрхийлээд үзлэгийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гаргаж ажиллахыг нэгжүүдэд үүрэг болгосон юм. Мөн ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийг цахимжуулахад 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасныг дуулгаад шүүхийн цахим үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдалд том алхам болохыг онцоллоо.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00