Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны
11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм
Нэг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч Э.Сүнжидмаагийн Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан гаргасан “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.Сүнжидмаагаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шүүгчид Г.Гантуяа
Б.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 1 Өнөөдөр
- 159 Өчигдөр
- 717 Долоо хоногт
- 2623 Сүүлийн сард
- 82812 Нийт хандалт