Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасанХурд” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зургийг хууль бус байсан болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг                   

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

-“Оддөл” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”;

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар                                     

багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

              шүүгч Б.Болормаа

              шүүгч Б.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 30 дугаар зүйлийн 30.3.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00